“Сонирхолтой байгалийн ухаан” хамтарсан шоу үзүүлбэр болно


МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны сургууль, Японы Окаяама Шинжлэх Ухааны сургуулийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Тус хоёр сургууль нь биологи, газарзүйн хамтарсан судалгаа, хээрийн дадлага хийхээс гадна боловсрол судлал, хичээлийн судалгааны чиглэлд хамтарч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хоёр сургуулийн багш, оюутнууд хамтарсан судалгаа хийж байна. 2019 оны 8 сарын 31-ний өдөр хоёр сургуулийн оюутнууд хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын байгалийн ухааныг сонирхон судлах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сонирхолтой байгалийн ухаан” шоу үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна. Энэ үеэр байгалийн ухааны  олон сонирхолтой туршилт, үзүүлбэр үзүүлж, сурагчдыг мөн өөрсдийн гараар туршилт хийх боломж олгох, МУБИС-ийн харьяа ЕБС, Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулиудад байгалийн ухааны туршилтат хичээлүүдийг заахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байна.