Физикийн тэнхимийн судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний хурал боллоо


Математик, байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн 2018-2019 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4-р сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Физикийн багш мэргэжлийн ангийн 8 оюутан ЕБС-ийн Физик сургалтын арга зүй, монголчуудын өв уламжлалын физик агуулга, оюутанд тулгамдсан асуудлаар эрдэмтэн багш нартайгаа хамтарсан судалгааны ажлын үр дүнгээ илтгэж хэлэлцүүлэв. Хурлыг Физикийн тэнхимийн багш доктор, проф. Д. Пүрэвдорж удирдан чиглүүлэв.

Шилдэг илтгэлээр:

байр: Б. Санчирбал, Г. Осгон, “ЕБС-ийн дунд ангийн сурагчдын Физикийн туршилтат хичээлийг судалсан байдал”

II байр: Н. Дарьбазар, “Монголчуудын уламжлалт ахуй ба соёл дахь физик”

III байр: А. Цэдэнлхам, “ЕБС-ийн физикийн курсээр импульс хадгалагдах хууль ашиглан бодох бодлогууд, тэдгээрийг бодох алгоритмууд” нар шалгарав.

Физикийн тэнхимийн Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагчид, хуралд илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд, санал зөвлөмж өгсөн багш нар, идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн арвин амжилт хүсье.