Физикийн тэнхмийн их семинар боллоо


2019 оны 4-р сарын 16-нд МУБИС болон ШУА хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Физикийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн физикийн тэнхимтэй хамтарсан их семинар зохион байгуулав.

Их семинарт Физик, технологийн хүрээлэнгийн Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбат “Элементүүдийн үүсэл” сэдвээр сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү цуврал лекц нь цаашид сар бүр зохиогдох бөгөөд ФТХ-ийн эрдэмтэн, докторууд МУБИС-ийн Физикийн тэнхимийн багш, оюутнуудад зориулж сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулах юм. Энэ нь нэг талаас оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдлэг олгох, чадвар суулгах өндөр ач холбогдолтой юм.

Уг их семинарт МУБИС-ийн эрдэмтэн профессор багш нар, доктор, магистр, бакалаврын оюутнууд, судлаачид, төгсөгчид болон оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.