Байгалийн ухааны судалгаат хичээл зохион байгууллаа


МБУС, Японы Окаямагийн Шинжлэх ухааны сургуулийн судлаачид 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. 2019 оны 4 сарын 29-ний өдөр МУБИС-ийн харьяа сургуулийн 10-11 дүгээр ангийн сурагчдад байгалийн ухаааны сонирхолтой, туршилтат хичээлийг англи хэлтэй интеграцичлан явуулах арга зүйг туршин хэрэгжүүллээ. Уг хичээлд Лицей сургуулийн багш нар болон МБУС-ийн оюутны баг ажиглалт хийж хэлэлцүүлэг зохион байгуулав.

2019 оны 4 сарын 30-ны өдөр Окаяамагийн Шинжлэх ухааны сургуулийн багш Нами Сакомото, Шүичи Такахара нар өөрийн судлаач оюутны хамт МБУС-ийн байгалийн ухааны оюутны  судалгааны судалгааны багийн гишүүдэд арга зүйн сургалт зохион байгуулж, Япон дахь оюутнуудтай видео уулзалт хийж, байгалийн ухааны сонирхолтой туршилтууд хийж үзүүллээ. Тус хоёр сургууль цаашид байгалийн ухааны сонирхолтой туршилтат хичээлүүд зохион байгуулах, хичээлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Үүний эхлэл болгож 2019 оны 8 сарын 31-ний өдөр хоёр сургуулийн оюутнуудын хамтарсан “INTERESTING SCIENCE EVENT”  зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгалийн ухааныг сонирхон судлах сэдэл төрүүлэх, байгалийн ухааны туршилт хийх, учрыг нь таниулах,мөн сургуулиа сурталчилах зорилготой юм.